etoim.mn
photos/54357728_1015803461963106_1621922673380556800_n.png

"Хэвтүүл" хөдөлгөөнөөс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АТГ-т шалгуулахаар өргөдөл өглөө. 

Энэ талаар тус хөдөлгөөний тэргүүн Л.Алтансүх АТГ-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрээр 60 тэрбумын схемийн үр дүнд бий болсон Засгийн газар болон УИХ-ын гишүүд 2016 оны сонгуулийн үеэр өгсөн амлалтаа биелүүлэхгүй явсаар гурван жил боллоо. Үүнээс гадна ЖДҮ-ийг дэмжих сан болон бусад сангуудаар дамжуулан иргэдэд бус өөрсөддөө санхүүгийн давуу талыг бий болгож байна. “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газарт давуу байдал бий болгох зорилгоор УИХ-ын гишүүдийг хахуульдсан талаар мэдээлэл хэвлэлүүдэд цацагдаж байгаа нь гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гэсэн сэжиг таамагт хүргэж байгаа юм. 

Тиймээс бид Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг УИХ, Засгийн газрын гишүүдэд хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гомдлыг гаргаж байна" гэсэн юм. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн өнөөдөр иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Валютын ханш тэнгэрт хадсан. 2016 он хүртэл 500 төгрөгийн үнэтэй байсан бохь 900 төгрөг болж өссөн.  Бусад өргөн хэрэглээний барааны үнэ ч мөн өссөн. Иргэд жилийн 20 гаруй хувийн хүүтэй зээл авч үйлдвэрлэл эрхэлж байхад УИХ, Засгийн газрын гишүүн нь  жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, цааш нь мөнгө хүүлж байна. Ийм шударга бус үйлдлийг  “Хэвтүүл” хөдөлгөөний залуус тэвчээд сууж чадахгүй байна.

Өнөөдөр төр иргэдийнхээ өмнө хууль биелүүлнэ гэсэн гишүүд өргөсөн тангаргаасаа няцаж, татвар төлөгчдийн мөнгийг хулгайлсан үйлдлийг тэвчиж сууж үнэхээр чадахгүй байна. Тиймээсбид  энэ асуудлыг АТГ-аар шалгуулахаар гомдол гаргаж байна” гэлээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

11
9

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

san

[66.181.189.235]

2019-03-20 22:43:19

xewtvvl xudlaa garuud shvv

Enkhtuvshin

[112.72.11.113]

2019-03-20 15:00:09

Odoohondoo erdenetee avadahii 60 ter bum bolon elbegdorj nariig shiideedhii temtsej bgaa hunruu bitgii dairaad bai ta nar tednii nohoinuuduu esvel