Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1551346750_15513.jpg

Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа бригадын генерал Ц.Амгаланбаяр нь өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Гэсэн ч тэрээр өөрийн хүсэлтээр чөлөөгдөх хүсэлтээ өгсөн тул дараагийн дарга томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийх гэнэ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлуудыг мод тээвэрлэх ажилд авч явах үед нь осол болж, нэг нь нас барсан, хоёр хүн бэртсэн байдаг. Мөн урьдчилсан хорих 461-р ангид шүүгч амь насаа алдсан хэрэг гарч, ийнхүү өөрийн хүсэлтээр хариуцлага хүлээж байгаа нь энэ юм байна.

Бригадын генерал Ц.Амгаланбаяр нь Онцгой байдлын Ерөнхий газрын даргаар 2008-2012 онд ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард ШШГЕГ-ын даргаар томилогдож байжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх