etoim.mn
photos/a444f6a7f9fbcdc802e34708ea566a68.jpg

Энэ сарын 25-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён манай улсад Улсад албан ёсны айлчлал хийж байна. БНСУ-ын Засгийн газрын тэргүүн манай улсад дөрвөн жилийн дараа айлчилж байгаа нь энэ юм.

Тэрбээр өчигдөр шөнө Монголд газардсан бөгөөд албан ёсны айлчлал нь өнөөдрөөс албан ёсоор эхэллээ. Дөнгөж сая түүнийг Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд төрийн ордны гадаа угтан авч, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нарт бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа солонгос иргэд, бизнесийн төлөөлөлтэй уулзах юм.

Талууд айлчлалын үеэр Монгол Улс, БНСУ-ын харилцааг улс төр, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг өргөн хүрээтэй салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх