etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, уг хуулийг ээлжит бус чуулган хаалтаа хийхээс өмнө хэлэлцэхээр болсон.

Уг хуульд өөрчлөлт оруулснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болох асуудал яригдаж эхлээд байна.

Энэхүү хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, хуулийн төслийг дэмжсэн. Мөн Хууль зүйн байнгын хороо хуралдаж дэмжээд, УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар нийт гишүүдийн 81.8 хувь нь дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тус хуулийн төслийг АН-аас гадна нэр бүхий гишүүд эсэргүүцэж буй. Учир нь “Парламентын засаглалтай орон байж, тѳрийн гурван ѳндѳрлѳг нь АТГ-ын дарга, УЕП-оо томилоод сууж байх хэрэг үү. Үндсэн хуулийн зѳрчил үүснэ" хэмээн шүүмжилсэн байна.

Яаралтай дэгээр ѳргѳн баригдсан хуулийн тѳслүүдийн зарим заалтыг хүргэе:

image

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

дүгээр зүйл. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 17.1.8 дахь заалт нэмсүгэй.

“17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан”

дугаар зүйл. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэгт нэмсүгэй.

“17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.

дугаар зүйл. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь хэсэгт дараах агуулга бүхий “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

image

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

дүгээр зүйл. Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай.

“22.4 Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэгт холбогдсон түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал, эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ.

дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

image

ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсэгт дор дудсан агуулга бүхий 46.6.4 дэх заалт нэмсүгэй.

“46.6.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан.

2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх