etoim.mn
photos/cdc7f6_AVERT-Averting-HIV-AIDs_x974.jpg

Куба улс ХДХВ буюу Хүний Дархлал Хомсдолын Вирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх эмийг туршиж эхэлсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. 

Өдөр тутмын “Granma” сонинд мэдээлснээр, халдвар тархах магадлалыг 90 хувиар бууруулах боломжийг судлах зорилгоор дээрх туршилтыг өдөр бүр нэг эм ууж байгаа 28 өвчтөнд явуулж байгаа юм. 

Туршилтыг Кубын хүн ам хурдацтай өсөн нэмэгдэж буй Матанзас мужийн баруун нутагт байрлах Карденас хотод явуулж байгаа аж. Тус хотод одоогоор ХДХВ-ийн халдвар авсан 234 тохиолдол бүртгэгджээ. Карденас хотод жил бүр ХДХВ-ийн халдвар авсан 30 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байгаа.

Үүний зэрэгцээ халдвар авсан байх магадлал өндөртэй хүмүүст эмийг үнэгүй хүргэж өгч байгаа гэнэ.

2017 оны 10 дугаар сарын байдлаар Куба улсад ХДХВ-ийн халдвар авсан 23.282 тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөнүүдийн 86 хувь нь үнэгүй эм тарианы үйлчилгээ авч байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх