etoim.mn
photos/жаргалсайхан.png

УИХ дахь намын бүлгүүд УЕП-т Б.Жаргалсайханыг томилох саналыг 100 хувь дэмжсэн шийдвэр гаргасан. Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байгаа билээ.

Улсын Ерөнхий Прокуророор томилогдох гэж байгаа Б.Жаргалсайханы ажилласан байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. 

Танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: “Ажил хийхэд хоорондоо уялдаатай олон хуулийн заалт байгаа. Энэ хуулиудтай холбоотой ажил хийхэд энэ заалтууд чинь саад болоод байна гэдэг асуудал гардаг. Тийм зүйл гарах уу” 

УЕП-д нэр дэвшигч Б.Жаргалсайхан: Шинэчлэн батлагдсан олон хууль байгаа. Зөрчил хянан шалгах ажлынхаа хүрээнд яръя. Зөрчлийн хууль батлагдсанаас хойш үүсч байгаа асуудал бий. Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа хүнд ашигтай заалт ч бий. Үүнийг өөрчлүүлэхээр бид ажиллаж байгаа. Хүндрэл бэрхшээл  гэхээсээ илүү хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх нь чухал. Үүнийг цэгцлээд ирвэл хуульд өөрчлөлт оруулах эсэх нь тодорхой болоод ирнэ. Зөрчлийн тухай хуультай холбоотой санал прокурорын нэгж байгууллагаас ирдэг. ХЗДХЯ-ны ажлын хэсэг энэ дээр ажиллаж байгаа гэж ойлгосон. 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу. 2011, 2012 оноос хойш шүүх, прокурор цадигаа алдсан. Сүлжээний мөрдөгч, тагнуул, прокурор, шүүгчтэй болсон нь нууц биш. Үүнийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна гэж найдаж болох уу.

Таван жил өдөр шөнөгүй хэрэг уншихаар толгойны эргүү гардаг. Хэрэг таних гэдэг юмыг совингоороо таньдаг аварга прокурорууд байсан. Би тийм хүмүүсийн хажууд хоол хороож байсан. Одооны прокуроруудад ур чадвар алга. Үүнийг яах вэ. 

Одоогоос 2-3 жилийн өмнө гурван сэтгүүлчийг төрийн эрх мэдлийг булаах гэж байна гэж барьж хориод, зургаан сар хорьсон. Тагнуулын дарга, Эрдэнэбат хоёр руу сонирхож юу болоод байгааг асуусан. Аль аль нь ном журмын дагуу явж байгаа гэсэн. Би наадах чинь шүүх дээр очоод унана гэж хэлсэн. Тэр 3 залуу суллагдаад гарсан. Энэ мэтийг яаж шийдэх гэж байна. 

УЕП-д нэр дэвшигч Б.Жаргалсайхан: 9-10 жилийн хугацаанд прокурор залуужсан. Тухайлбал, миний насны хүн маш цөөхөн хувийг эзэлдэг болсон. Тийм учраас чадавхыг нэмэгдүүлэх тал дээр бид дотооддоо, төр засгийн хэмжээнд хүсэлт тавьж шийдвэрлэх асуудал байгаа. Ялангуяа санхүү, эдийн засагтай холбоотой асуудал дээр мэргэшүүлэх асуудал ч бий. 

Сүлжээний прокурор, шүүгч гэж ярьдаг. Хэвлэл мэдээллээр яригддаг сүлжээний гэх хэргүүдийг шийдсэн байдлыг дахин шалгаж үзэх нь зүйтэй байх. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:  Б.Жаргалсайхан прокурорыг Ерөнхий прокуророор ямар хугацаанд томилж байгаа вэ. Өмнөх Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацааг дуустал уу, эсвэл зургаан жилээр томилж байна уу.  

ЕТГ-ын дарга З.Энхболд: Зургаан жилээр томилно. Яагаад гэвэл өмнөх хүн огцорсон учраас. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Прокурорын дэргэдэх мөрдөнг дахин сэргээх асуудал яригдаж байгаа. Энэ блансыг яаж хангах вэ. Тусгай субъектыг шалгадаг газар нь хаана байвал зохистой вэ. Та үүний хариултыг чуулган дээр хэлж өгөөрэй. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх