etoim.mn
photos/GАН-ааас.png

АН-ын жирийн гишүүд намыхаа дотоод асуудлаар мэдэгдэл хийж байна.

Сүүлийн үед улс төрийн сөрөг хүчин болсон Ардчилсан нам нилээн дуу шуугиантай байгаа билээ. Тэд өнгөрсөн сар хүрэхгүй хугацаанд амь орж Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийж, дотооддоо ардчилалгүй гэдгээ олон нийтэд зарлаад амжсан. Тэгвэл тэдний энэ шуугиан намжиж амжаагүй байхад намын Үндэсний бодлогын хорооны зарим гишүүд болон намын ахмад гишүүд өөрсдийн хүслээр намаас гарч байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Батмөнх: “Өөрийн итгэл үнэмшлийн дагуу сонгож олон арван жил зүтгсэн намаасаа гарна гэдэг их хэцүү сонголт. Гэхдээ та бүхний мэдэж байгаачлан АН өнөөдөр УИХ-д бүлэггүй болчихлоо. АН 2016 онд дотоод тэмцлээсээ болж ялагдсан. Үйл ажиллагаандаа шинэчлэл хийхийг хүлээсэн. Гэхдээ бидний хүссэнээр болсонгүй. Дотооддоо улам л талцан хуваагдаж талцаж байгаад үнэхээр харамсаж байна. 

Харин ахмад гишүүдийн хувьд намынхаа төлөө, буруу үйлдлийг нь засуулах гэж хичээсэн ч бидний үгийг тоож байгаа юм алга. Намын дотоод дүрмийн дагуу олон бичиг хүсэлтийг өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч хариу алга. Дарга байхгүй байна гэх мэт хуурамч шалтаг хэлээд байгаа. Аргаа бараал үзэл бодол нийлэхгүй байгаа болохоор намаасаа гарч байна гэсэн юм. 

Энэ үеэр тэд сэтгүүлчдийн зарим асуултанд хариуллаа. 

-Та бүхний АН-аас гарч Ж.Батзандан гишүүний намд нэгдэх гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

- Бид бүгд улс төрд ямар нэг байдлаар ажиллаж байсан туршлагатай улс. Ядаж л утаагаа алга болгохын төлөө ажиллаж чадах  ямар ч нам эвсэлтэй хамтарч ажиллахад бэлэн.  

-Өчигдөр болсон АН-ын ҮБХ-ны хурал дээр яг юу болсон юм бэ?

-Товчхондоо АН нам дотооддоо ямар ч ардчилалгүй, гишүүд дэмжигчид нь үг хэлэх эрх чөлөөгүй болсон. Хуучны  МАХН нам шиг жигдэрсэн алга ташилттай тоглолттой хурлаа хийдэг болж.  Үг хэлэх эрхгүй үзүүлэн тоглолтто йхрулаас намын Нижигнэтэл алга ташаад өөрсдийн хүмүүсээ томилсон.   -Та өмнө нь АН-ын томилгоогоор төрийн ямар нэгэн албан тушаалд томилогдож байсан уу? -Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд байх үед эдийн засгийн бодлогын зөвлөх байсан. Энэ бол төрийн албан тушаал биш улс төрийн албан тушаал. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх