etoim.mn
photos/olloo_mn_1554709430_uhf.png

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Болд, Х.Нямбаатар нарын таван гишүүн цаг үеийн асуудал болон сүүлийн үед өрнөөд байгаа хууль шүүхийнхний томилгооны талаар мэдээлэл хийлээ.  

Тэд хууль шүүхийн байгууллагыг шүүмжилж байна. Тиймээс томилгооны асуудлаар нээлттэй сонсгол хийхийг салбарын сайд болон Засгийн газраас шаардаж байгаа уламжлав.  

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Сүүлийн үед хууль хяналтын байгууллагатай холбоотой томилгоонууд өрнөж байна. Ерөнхий прокуророор Б.Жаргалсайхан томилогдсон. Хүн солиод хууль эрхзүйн тогтолцоо бүрэн өөрчлөгдөх боломжгүй. Тиймээс хууль хяналтын байгууллагын хууль тогтоомжийн тогтолцоонд өөрчлөлт оруулахыг салбарын сайд Засгийн газраас шаардаж байна” гэв.  

Мөн түүнчлэн шинээр томилогдсон прокурорт шаардлага хүргүүлнэ. Нэгдүгээрт Стандарт банкны хэрэг байна. Хариуцлага алдсан алба хаагчдад хариуцлага тооцох шаардана.  

Хоёрдугаарт Монголбанкнаас зээл олгосон мөн Хөгжлийн банк, Төрийн банкнаас барьцаа хөрөнгөгүйгээр их хэмжээний зээл гаргасан асуудлыг, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг, Офшорт хөрөнгөө нуусан албан тушаалтнуудыг илчилж, хариуцлага тооцохыг, Концессын гэрээний луйврын хэргийг шалгахыг, 60 тэрбум төгрөгийн хэргийг шалгаж нэг тийш нь болгохыг, АСЕМ-ын зардал хөрөнгө мөнгийг зувчуулсан гэх хэргийг,Хан ресурсын 70 сая ам.долларын хэргийг яаралтай шалгаж шийдвэрлэхийг, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг соёлын өвийг хулгайлсан уу гэдгийг, мөн Тусгай сангуудыг шалгаж өгөхийг шаардана” гэв.  

Мөн түүнчлэн хотын дарга С.Амарсайханд хаяглаж, албан шаардлага хүргүүлж байгаагаа ч дуулгав.  

Тухайлбал, нийслэлд хууль бусаар албан тушаалаа ашиглаж бусдад өгсөн газрын зөвшөөрлүүдийг цуцлахыг шаардаж байгаа ажээ. Иргэдэд олдохгүй байгаа газруудыг эрх баригчид авчихаад бусдад дамлан зарж байгаа асуудлыг таслан зогсоохыг шаардаж гишүүд гарын үсэг зурсан байгаа гэлээ.  

Ерөнхий шүүгчийн томилгооны асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлэв. Улсын дээд шүүхийн дотроос нийтийн сонсголын зарчмаар нээлттэй хэлэлцүүлэг хийх, АТГ-ын даргын асуудлыг ч нээлттэй сонсгол хийх зарчмаар явуулна гэдгээ дуулгав.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх