etoim.mn
photos/20180609_p1brgf445k16b81vtq1do91rnv1f2a1.jpg

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Засгийн газар Стандарт банкны өрийг дарсан байр сууриа илэрхийлж, УИХ-ын сонгууль, Улс төрийн намуудын хуулийн төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж АН үзсэн байна. 

Мөн УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс албан ёсоор гарснаар УИХ-ын тухай хуулийн холбогдох заалтууд хангагдахгүй болж эхэлсэн. Тийм учраас АН өнөөдөр хуралдаж, АН-ын бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргаж байгааг үүгээр мэдэгдэж байна. АН-ын бүлгийг тарж, зөвлөл байгуулж байгаа талаар УИХ-ын даргад АН-ын долоон гишүүн гарын үсэг зурж өргөн барина. Хамгийн энгийн жишээ гэхэд УИХ-д завсарлага авах боломжгүй болж байна. Гэхдээ бид өнөөдөр АН-ыг төлөөлж байгаагийн хувьд сөрөг хүчний дуу хоолойг хүргэж, үйл ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээлээ. 

Мөн тэд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулсан ажлын хэсэг байгуулан Эрдэнэт үйлдвэрийн Эрсдлийн санг судлахаар болсон байна.  "Эрдэнэт"-ийн Стандарт банкинд тавьсан 110 гаруй сая ам.долларын өр яригдаж байсан ч 40 сая ам.долларыг төлсөн нь бахархал биш. Бусдын тавьсан өрийг ард түмний халааснаас төлж болохгүй. Ард түмний өмчийг ил цагаан өдөр хулгай хийсэн асуудал үүслээ. Энэ өрийг дарахад хуулийн зөрчил гарсан эсэхийг тодруулна. Эрсдлийн сангийн мөнгөнөөс хэн нэгний хулгайн төлбөрийг төлж болохгүй. Дараагийн төлбөр баяжмалын хэлбэрээр явах юм биш биз. Бусад хохирлыг судлах ёстой. Өр төлбөрийг буй болгосон гэм буруутай этгээдүүдийг нэн даруй тодруулах шаардлагатай. Зуучлагч компанийг судлах хэрэгтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээллээ. 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх