etoim.mn
photos/238469-11042019-1554942364-1744251644-har_nuh.jpg

Европын эрдэмтэд анх удаа хар нүхний зургийг буулган авч чадсанаа хүн төрөлхтөнд үзүүллээ. 

Өнөөдрийг хүртэл хар нүхний талаарх төсөөлөл зөвхөн онолын түвшинд байсан юм. Яг үнэндээ байдаг эсэхийг шинжлэх ухаанд зөвхөн таамаглах төдийд л авч үздэг байжээ.

Өнөөдрийг хүртэл хар нүхний талаарх төсөөлөл зөвхөн онолын түвшинд байсан юм. 

Энэхүү хар нүх нь дэлхийгээс 50 сая гэрлийн жил /бараг 500 квинтиллион буюу 500 сая триллион км/-ийн зайд оршдог. Энэ зургийг авахын тулд өөр өөр тив газруудад байршуулсан найман телескоп ашиглажээ. 

"Бидний харж байгаа зураг нь манай Нарны аймгаас ч том. Энэ хар нүхний жин нь нарнаас 6,5 тэрбум дахин их" хэмээн Нидерланд дахь Радбодын их сургуулийн профессор Хейно Фальке хэлжээ.

"Энэ бол байж болох хамгийн том хар нүхнүүдийн нэг. Ертөнцийн хамгийн хүнд жинтэй жинхэнэ мангас" хэмээн профессор хэлсэн байна. 

Хар нүхний зургийг авч чадсан нь дэлхийн шинжлэх ухааны түүхэнд тэмдэглүүштэй онцгой үйл явдал билээ. 

Энэ талаар Брюссель, Вашингтон, Сантьяго-де-Чили, Тайбэй, Токио болон Шанхай гэсэн зургаан хотод дөрвөн хэлээр хэвлэлийн хурал зарлан мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: BBC

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх