etoim.mn
photos/Shipping-from-China-to-the-US.png

АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр АНУ болон БНАХАУ-ын төлөөлөгчдийн хэлэлцэж байгаа худалдааны асуудлын гэрээний хэрэгжилтийг хэрхэн хянах талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж мэдэгджээ.

Тэрээр “Бид хяналтын механизмын талаар зарим асуудлыг хэлэлцэж зөвшилцөлд хүрсэн. Мэдээж бид үүнд маш нухацтай хандаж байгаа”. Мөн бид худалдааны асуудлаар хийж байгаа зөвлөлдөх уулзалтыг дуусгах хугацааг товлохоор яарахгүй байна гэжээ.

Түүнчлэн хэрэв бид тохиролцоонд хүрч чадвал энэ нь сүүлийн 40 жилийн хугацаан дахь АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн харилцаанд хамгийн чухал өөрчлөлт болох болно гэж цохон тэмдэглэсэн байна.

Стивен Мнучины хэлж байгаагаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн шадар сайд Лю Хэтэй хийж байгаа хэлэлцээ нь үр дүнтэй үргэлжилж байгаа. бөгөөд цаашид энэхүү худалдааны асуудлыг хэлэлцэхээр пүрэв гарагт Лю Хэтэй дахин утсаар ярилцахаар болжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbc.com

cnbc.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх