etoim.mn
photos/5caed98e11c86.jpeg

Суданы арми ойрын хугацаанд чухал мэдэгдэл гаргах гэж байгаа тухайгаа зарлажээ. Түүнчлэн ЕрөнхийлөгчОмар аль-Баширын хүрээллийн өндөр дээд албан тушаалтнууд хийгээд өндөр дээд албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг баривчилсан тухай телевизийн “Al-Hadath” суваг мэдээлсэн байна.

Тус телевизийн мэдээлснээр, хэсэг бүлэг офицер Хартус хотын дагуул Омдурман хот дахь үндэсний телевиз радиогийн нэвтрүүлгийн компанийн байр руу нэвтрэн оржээ. Тус газарт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Омар аль-Баширыг оролцуулахгүйгээр Суданы армийн ерөнхий командлалын  шуурхай хуралдаан болж байгаа талаар мэдээлсэн байна.

Суданы радио станцууд болон телевизүүд нэвтрүүлгээ зогсоож, цэргийн маршийг дамжуулан үзүүлж байгаа аж. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх