etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн байдлыг нягтлах асуудлаар Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Түр хороо байгуулах асуудлыг  гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж нар санаачилжээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Түр хороо байгуулаад эцсийн шийдвэр яаж гарах вэ" гэдгийг асуухад гишүүн Л.Болд "Энэ хэрэг 21 жил шалгагдаж, шийдвэр гарсан ч эргэлзээ төрүүлж байна. УИХ-ын ажлын хэсэг дүгнэлт гаргах гэхээр нууцад хамаараад байдаг. Хуулинд байгаа ганц гарц бол Түр хороо байгуулж, аливаа мэдээлэл авах, шийдвэр гаргах боломжтой байдаг" гэсэн хариулт өглөө. 

УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд Ц.Нямдорж:

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Хууль зүйн сайд Ц.Нямдорж “ Нэгдүгээрт, Түр хороо байгуулж хуулийн ямар заалт зөрчигдсөн талаарх дүгнэлтийг гаргана. Нэг хэргийн хоёр холбогдогчийг нэг өрөөнд хорьж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн нь илэрхий байгаа. Мөрдөгдөж байгаа хүнийг ялтантай хамт хорьж болохгүй. Энэ хууль зөрчигдсөн. Эрүүдэн шүүж болохгүй гэдэг хууль зөрчигдсөн.

Хоёрт, хүний эрхийн зөрчлийн асуудлууд байгаа. Гүйцэтгэх ажил явуулахдаа хүний эрхэнд яаж халдсан тухай. Маш нарийн гаргаж ирэх шаардлагатай. Хэрэгт холбогдсон хүмүүс дээр гүйцэтгэх ажил явууллаа гэхэд яагаад ээж, хүүхэд дээр нь явуулав. Тагнуулын даргын яриагаар дээр үеийн 200-300 хүн энэ ажиллагаанд оролцсон гэсэн. Ямар ажиллагаанд ашигласан юм. Дээрээс нь энэ хэргийг тойруулаад дуртай болгоныхоо утсыг чагнаж байсан. 1937 оны онцгой комиссын аргаар ажилласан. Энийг олон нийтэд танилцуулна. Төрийн болон албаны нууцын 5 дугаар зүйл гэж бий. Хүний аминд хүрсэн хэргийг ил хэлэлцэхээр үндэсний аюулгүй байдалд ямар аюул учрах гээд байсныг гаргаж ирэх ёстой.

1998 оны 10 дугаар сарын 2-нд хэрэг гардаг орой хоёр том алдаа гарсан. Тэр орой Ц.Элбэгдорж тэргүүтэй 75 хүн хэргийн газарт ороод гарсан. Энэ нь хэрэг илрэхгүй байхад асар их нөлөө үзүүлсэн. Мөн хойшлуулшгүй ажиллагаа явуулж чадаагүй. Мөн шалгах хоёр ажлын хэсэг байгуулсан. Мэргэжлийн хувьд асар том алдаа гарсан учраас энэ хэрэг илрэхгүй байгаа юм. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байхад энэ хэрэг гараад Ерөнхийлөгч болсон хойно нь хүмүүст ял оноосон" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх