etoim.mn
photos/231722-18102018-1539838650-1672090867- sumiya.jpg

Эдийн засгийн байнгын хороо хуралдав. Хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар гишүүдийн асуултад хариулав.  

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Лицензийг бодлогын хэмжээнд төрөлжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ? Стратегийн ордуудад чиглэсэн ямар ажил хийгдэж байна вэ?

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Ажлын хэсэг байгуулаад Баялгийн сангийн тухай хууль оруулж ирэх гэж байгаа. Стратегийн ордуудыг “Эрдэнэс Монгол” дээр төвлөрүүлнэ. Үүнд стратегийн 16 ордоо оруулна. Герман улстай газрын ховор элементийн асуудлаар хамтарч ажиллана. 

Хайгуулын салбар тэр чигээрээ эрсдэл. 14 мянган тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэхдээ тухайн үед улсын төсөвт орсон орлого тэтгэвэр, тэтгэмжид зарцуулагдсан л байгаа байх.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Компанийн захирлууд мөнгө бариад хүн дарамтлаад явж байдаг. Орхонтуулын асуудлыг хэзээ шийдэх вэ? Орхонтуул суманд газар тариалангийн газартай давхацсан 10 гаруй лиценз явж байна. Хяналт тавихгүй байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын явц ямар байна.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Монгол Улс шиг алтны салбараа задгай орхисон орон дэлхийд байхгүй.  Төрийн бодлого алдагдсаны гор өнөөдрийг хүртэл явж байна. Орхонтуултай холбоотой асуудал өнгөрсөн жилээс явсан нь үнэн. Уул уурхайн салбар олон хүний хараа хяналт, олон хүний сонирхол дээр байдаг. Гэхдээ бид цэгцтэй, зарчимтай зөв явуулах ёстой.

Оюутолгой компани 8.7 тэрбум ам.долларыг зарцуулсан байдаг. 700 гаруй аж ахуй нэгж, 47 мянган хүн ажилладаг. “Дубайн гэрээ”-г сайн гэрээ  гэж хэлэхгүй. Гэхдээ засч залруулаад явах боломж бий. Оюутолгойн төслийн явцыг харж байж дараа дараагийн хөрөнгө оруулагчид Монголд хөрөгө оруулах эсээ шийдэх гээд байгаа.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх