etoim.mn
photos/аварга_b.jpg

Японы мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс албан ёсоор татгалзах хүсэлтээ гаргасан хэмээн дэлхийн томоохон хэвлэлүүд мэдээлж эхэллээ. 

Японы хэвлэлүүд "Хакүхо М.Даваажаргалыг өөрийн гэсэн дэвжээтэй болохын тулд ийнхүү Монголын иргэншлээс татгалзаж, Японы иргэн болохоор зорьж байна" гэж мэдээлжээ.

Хэвлэлээр гараад буй дээрх асуудлаар их аварга албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа ч "Энэ талаар ярих хэтэрхий эрт байна" гэж хариулт өгсөн талаар Японы төрийн мэдлийн "NHK" агентлаг уламжлав. 

Ойрын эх сурвалж "Хакүхо аварга энэ сард иргэншлээс татгалзах хүсэлтээ Монгол Улсын Засгийн газар руу илгээсэн" гэж ярьжээ. 

Өдгөө 34 настай Хакүхо М.Даваажаргал ирэх онд зохион байгуулагдах "Токио 2020" зуны олимпийн дараа зодог тайлж, улмаар өөрийн дэвжээгээ байгуулан, залуу сүмо бөхчүүдийг дасгалжуулах мөрөөдөлтэй  гэнэ. 

Тэрбээр өнгөрсөн сард зохион байгуулагдсан сүмо бөхийн тэмцээнд ялснаар, 42 дэх түрүүгээ авсан юм. 

Өмнө нь АНУ-ын Хавай арлын бөх Ёкозуна Мусашимару болон Кёкүтэнхо Н.Цэвэгням нар иргэншлээсээ татгалзаж, Японы улсын иргэн болсон билээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх