etoim.mn
photos/12411968-6933449-image-a-36_1555544671714.jpg

Португалын баруун өмнөд нутгийн Мадейра аралд жуулчдын автобус осолдсоны улмаас 29 хүн амиа алдаж, 28 хүн гэмтжээ.

Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар амиа алдагсдын жуулчдын ихэнх нь Герман улсын иргэд байсан бөгөөд осол орон нутгийн цагаар оройны 18:30 минутын орчимд гарсан байна.

 

Канису тосгоны дарга Филипе Соузагийн хэлснээр Мадейра арлын нийслэл Фуншал хот руу явсан автобусанд 57 зорчигч байсан бөгөөд амиа алдагсдын 11 нь эрэгтэй, 17 нь эмэгтэй хүн байсан гэж нэмж хэлжээ.

Ослоос тус аялалын хөтөч болон автобусны жолооч амьд гарсан бөгөөд тэднийг гэмтсэн хүмүүсийн хамт Фуншал хотын эмнэлэгт хүргэсэн байна. Одоогоор орон нутгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн ч энэ хэрэг цаг агаартай ямар ч холбоогүй гэдгийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Португалын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соуза нөхцөл байдалтай биечлэн танилцахаар Мадейра арлыг зорьсон байна. Түүнчлэн тус улсын Ерөнхий сайд Антонио Коста ослын үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүнээ эмгэнэж байгаагаа Германы Канцлер Ангела Меркельд илэрхийлсэн талаар “Reuters” агентлаг мэдээлжээ.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: dailymail.co.uk

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх