etoim.mn
photos/57216613_954875194717228_1045607602072846336_n.png

Эмгэнэлт жүжгийн хаан ЦАО ЮҮ (1910-1996)-ийн уран бүтээл "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг Төв аймгийн МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТР-ын тайзнаа амиллаа.

Энэхүү сонгодог бүтээл 2019.04.26-27-ны 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болох юм.

Уг жүжгийг Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбат найруулан, театрын уран бүтээлчид Р.Янжиндулам, Д.Цэрэнчимэд /СТА/, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дахрь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир нар дүр бүтээн, зураачаар С. Бат-Эрдэнэ, дуу шуумны техникчээр Ж.Батцэнгэл /СТА/, тайз машинистээр Ч.Төмөрбаатар, оёдолчноор Ч.Батхишиг нар ажилласан юм.

Энэхүү жүжиг нь давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилнэ. Ариун хайр, гэнэн мөрөөдөл, өш хонзон, атаа жөтөө, дантесийн харц мэт үзэн ядалт... Энэ бүхэнд бид хэдийнээ дасан, толгой өндийх ч завгүй амьдрал үргэлжилнэ. Эмгэнэлт цагийг дэлгэн үзүүлэх нь уй гашуу бус, ухаарал нэмэхэд байдаг. Жад мэт үгийн хурцаар сүлбэж, доройтуулав. Эмгэнэв. Удалгүй наран мандаж жүжиг сонгодог болдгийн учрыг ухаарав.

ҮГ БОЛ ЯАХЫН АРГАГҮЙ ЗЭВСЭГ ЮМ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх