etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 65.0 хувийн саналаар дэмжлээ.

УИХ Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай тул уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

Нотариатч нар бүгд хуульч байх шаардлага тавих, Нотариатын үйлчилгээг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгох шаардлагатай. Нотариатч нарын давтан сургалтын асуудалд онцгой анхаарал хандуулж байхыг хуулийн төсөлд тусгасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулав.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, энэхүү хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, нотариатч төрийн сонгуульт ажилд томилогдвол таван жил хүртэлх хугацаагаар эрхийг түдгэлзүүлэх, 65 хүртэлх насны хязгаартай байх зохицуулалтын талаар тодруулав. Мөн нэг тойргийн хоёр нотариатч хамтран хуулийн этгээд байгуулахаар тусгасныг асуув.

Ажлын хэсэг, “Нотариатын үйлчилгээ үзүүлэгч нь өөрийгөө санхүүжүүлдэг. Тодорхой байр түрээслэх шаардлага тулгарч байгаа нь санхүүгийн хүндрэл үүсгэдэг. Тиймээс нэг тойрогт байгаа хоёр нотариатч хамтран үйлчилгээ үзүүлэх боломжийг хуулинд тусгасан. Нотариатын үйлчилгээ нь бусдын эд хөрөнгөтэй холбоотой зүйлийг гэрчилдэг. Насны хязгаар тогтоож өгсөн нь, судалгаагаар настай нотариатчид ажлаа биечлэн хийлгүй туслахаараа хийлгэх тохиолдол байдаг. Үүнээс болж эрхзүйн янз бүрийн маргаан гарж байна. Цахим зохицуулалттай холбоотой үрэгдүүлсэн баримтыг нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа.  Мөн хуульч мэргэжилтэй хүн нотариатын үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагатай. Зарим нотариатчид сонгуульт ажил эрхлээд, нотариатын эрхээ нөөцөлдөг. Энэ тохиолдолд дараагийн нотариатчид боломж олгодог байхаар хугацаа зааж өгсөн” гэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх