etoim.mn
photos/zgr zurag.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө сэрүүсч 8-13 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгороор хүйтэрч шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, бусад хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 5-10 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос секундэд 7-12 метр зарим үед секундэд 14-16 метр. Өдөртөө секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө Өмнөговийн нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 хэм, бусад хэсгээр 6-8 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.

2019 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

21-нд баруун аймгуудын нутгийн хойд, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 22, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх