etoim.mn
photos/99fe99_1555583110518790541_x974-1140x570.jpg

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд өнгөрөгч 2018 онд 6.9 км дугуйн зам болон явган хүний зам барьж байгуулсан.

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газруудаас хамтран хэрэгжүүлж буй “Эко Өмнөговь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд “Автомашинаас татгалзъя-Ажилдаа дугуйгаар явъя” уриатай аяныг өнөөдрөөс эхлэн ирэх наймдугаар сарын 1-ий өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага бүр гадаах талбайдаа дугуйн зогсоолтой болох, ажилдаа ирэх, буцахдаа автомашинаас татгалзан дугуй унаж буй албан хаагчдыг хөдөлмөрийн дотоод журмын дагуу урамшуулах заалт оруулан дэмжлэг үзүүлэх, амралтын өдрүүдэд байгууллага хамт олноороо дугуйн аялал зохион байгуулах зэрэг бие бялдраа чийрэгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулахыг уриалж байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх