etoim.mn
photos/5cbe8a5594ba4.jpeg

Ливаны “Хезболла” босогчдын бүлэглэлийн санхүүжилтийн талаарх мэдээлэлд АНУ 10 сая ам.доллар амласан байна.

Даваа гарагт АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, “Хезболла” бүлэглэлийн томоохон хандивлагч, санхүүжүүлэгчид болон уг бүлэглэлийн санхүүгийн гүйлгээг хийдэг банкны талаарх мэдээлэлд дээрх шагналыг өгөх ажээ.

Уг төлбөрийг Төрийн департаментын Хууль зүйн хөтөлбөрийн шагнал урамшууллын сангаас олгох бөгөөд энэхүү санг эрэн сурвалжлагдаж буй террорист этгээдүүдийг барихад хувь нэмэр оруулах мэдээллийг худалдан авахад ашигладаг байна.

Төрийн департамент 1997 онд “Хезболла” бүлэглэлийг террорист байгууллагын жагсаалтад оруулжээ.

Сүүлийн үед Ираны дэмжлэгтэй шийтүүдийн энэхүү бүлэглэлийн нөлөө Ливаны Засгийн газарт өсөн нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын дэмжлэгтэйгээр тус улс руу гишүүдээ илгээх зэргээр бүс нутгийн нөлөөгөө улам нэмэгдүүлсээр байгаа ажээ.

Төрийн департаментын мэдээлснээр, Хууль зүйн хөтөлбөрийн шагнал урамшууллын сангаас террорист этгээдийг баривчлах хийгээд терроризмоос урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан 100 гаруй хүнд 150 гаруй сая ам.долларын шагнал олгосон ажээ. Энэхүү хөтөлбөр 1984 оноос хэрэгжиж эхэлсэн байна. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх