etoim.mn
photos/moskva.jpg

Оросын Холбооны Улсын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Холбооны Улсын төрийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагыг доромжлох нийтлэл түгээсэн цахим хуудсыг хаах хууль баталжээ.

2006 оны 7 сарын 27-ний өдөр батлагдсан "МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ ХАМГААЛАХ ТУХАЙ" үндсэн хуульд дараах нэмэлт заалтыг оруулсан байна.

Тус хуулийн 15.1-1 дүгээр зүйл: Оросын Холбооны Улсын төрийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагын талаар ор үндэслэлгүй мэдээлэл тараах, доромжлох, гүтгэсэн тохиолдолд мэдээ тараасан цахим хуудас руу нэвтрэх эрхийг хязгаарлах, цаашлаад хаах тухай заажээ.

Дээрх зөрчлийг ОХУ-ын Ерөнхий прокурор болон түүний орлогч хариуцах бөгөөд энэхүү зөрчлийг олж илрүүлсний дараа Ерөнхий прокурор буюу түүний орлогч энэ мэдээллийг тараах, ашиглах боломжийг хязгаарлах арга хэмжээ авах хүсэлтийг Оросын Мэдээлэл харилцаа холбооны хяналтын албанд илгээх юм.

Харин тус алба нь мэдээлэл түгээсэн хувь хүн, сайт эзэмшигчийг олж илрүүлэх талаар хостинг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад даалгаж, Хостинг үйлчилгээ үзүүлэгч нь доромжилсон агуулга багтсан мэдээлэл тараасан эх сурвалжийг олж илрүүлэн мэдээллийг устгах тухай шаардах хуудас явуулах ёстойг уг хуульд тусгажээ.

Мэдээлэл нийтэлсэн хүн, хуулийн этгээд нь шаардах хуудас авсан өдрөөс 24 цагийн дотор мэдээллийг цахим хуудаснаас устгах шаардлагатай бөгөөд устгаагүй тохиолдолд цахим хуудсыг хаах арга хэмжээ авах болсон байна.

Уг хуулийн хүрээнд В.Путин “Захиргааны хариуцлагын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж 20.1 дүгээр заалтыг баталсан байна. Тус заалтад дээрх Оросын Холбооны Улсын төрийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллагын талаар ор үндэслэлгүй мэдээлэл тараах, доромжлох, гүтгэсэн тохиолдолд торгууль ногдуулах тухай заасан бөгөөд анх удаагаа зөрчил гаргасан тохиолдолд 30,000-100,000 рублийн торгууль тавих. Дахин давтан зөрчсөн тохиолдолд 100,000-200,000 рублиэр, дараа дараагийн тохиолдолд 200,000-300,000 рублиэр тус тус торгох эсхүл 15 хүртэл хоногоор баривчлах шийтгэл оногдуулахаар заажээ.

Түүнчлэн цахим орчинд хуурамч, ор үндэслэлгүй мэдээлэл /Fake News/ тараахыг хориглосон хууль баталсан бөгөөд тус хуулийн хүрээнд 30,000-1,500,000 рублиэр торгох хариуцлага хүлээлгэхээр заасан байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх