etoim.mn
photos/5cca840d356eb0.92041097.jpg

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байгаа З.Дашдаваа, дэд даргад ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайхан нарыг томилуулахаар УИХ-д саналаа ирүүлсэн юм. Уг саналыг УИХ хэлэлцэн дэмжсэн билээ. Тэгвэл АТГ-ын шинэ даргаар томилогдоод буй З.Дашдаваа намтарыг хүргье.

Авлигатай тэмцэх газрын дарга Зандраагийн Дашдаваа нь 45 настай. 1982-1992 онд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд 1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг дүүргэн эрх зүйч мэргэжил эзэмшжээ.

- 2004-2005 онд Удирдлагын академид удирдлагын магистр

- 2008-2010 онд Монголын Үндэсний Их сургуульд хууль зүйн магистрын зэрэг тус тус хамгаалсан байна. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг.

З.Дашдаваа нь төрийн албанд нийт 25 жил ажилласан бөгөөд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгчөөр 6 жил, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөр 1 жил, Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн даргаар 3 жил, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар 2 жил, Цагдаагийн ерөнхий газарт хэлтэс, тасгийн даргаар 6 жил, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захиралаар 3 жил, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаар 1 жил ажиллаж Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар 2 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх