Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/huheader-1020x642.jpg

“The Hu” хамтлаг анхныхаа бүрэн хэмжээний тоглолтоо эх орондоо хийх гэж байна. Тэд “Гэрэг” хэмээх анхны рок  концертоо тавдугаар сарын 23, 24-ний өдрийн 19.00 цагаас “White Rock” центрт тоглох юм байна. 

Энэхүү тоглолт нь тус хамтлагийн анхны тоглолт бөгөөд дэлхийн бусад улсаар тоглогдох аялан тоглолтуудын эхлэл болж байгаагаараа онцлог юм. “The Hu” хамтлаг тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн /2019.05.07/ зарагдаж эхэлж байгаа бөгөөд тасалбарын үнэ 99 мянга 999 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн www.ticket.mn онлайнаар шууд зарагдана.

Хамтлагийн залуус тун удахгүй Европын орноор аялан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа гэнэ. Тэдний Европ дахь аялан тоглолт ирэх зургадугаар сарын 6-нд Германы Берлин хотоос эхлэх бол долдугаар сарын 6-нд сүүлчийн тоглолтоо хийх юм байна. Аялан тоглолтын тасалбар тавдугаар сарын 3-наас эхлэн худалдаанд гарчээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх