Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/5cd251dc5edaa.jpeg

Аугаа Эх орны дайны үйл явдлуудад болон энэ дайнд ялсны 74 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан “Нэгдмэл Орос” “Ялалтын цээж бичиг” арга хэмжээнд ОХУ болон дэлхийн 23 улсын 100 мянга орчим хүн оролцжээ.

“Ялалтын цээж бичиг”-ийг мягмар гарагт ОХУ-ын 85 бүс нутгийн 1373 газарт болон 23 улсад бичүүлсэн байна.

Дээрх ажиллагаанд оролцогчдын тоо нэмэгдэж байгааг зохион байгуулах хорооны дарга онцолжээ. 

Хамгийн түрүүнд Алс Дорнодын болон Хятад, Вьетнам, Монгол, Казахстан улсын иргэд Москвагийн цагаар 09 цагт цээж бичиг бичжээ. Харин ОХУ-ын ихэнх бүс нутагт болон дэлхийн 19 улсад Оросын нийслэл хотын цагаар 13 цагт эхэлсэн байна. 

 

Москва хотод анх удаа түүхэн кино өдөрлөгүүд болж байна

Москва хотын Олон улсын худалдааны төв болон Ялалтын музейд Цэргийн түүхэн кино өдөрлөгүүд зохион байгуулагдаж байна. 

Түүхэн үйл явдлуудын талаар өгүүлэх хамгийн өндөр ашиг орлоготой, сор болсон бүтээлүүдийг үзэж сонирхохоор ирсэн хүмүүс энэ сарын 10-н хүртэл тус газруудад үнэгүй үйлчлүүлж болох юм. 

Москва хотод байрладаг Ялалтын музей нь Аугаа эх орны дайнд зориулсан улсын төв музей бөгөөд Ялалтын баярын хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд тус музейд болдог байна.

Түүхэн үйл явдлуудын талаар өгүүлэх кинонуудын дийлэнх нь Аугаа эх орны дайны үеийн зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг харуулах аж. Эдгээр кинонд "Т-34", “Ленинградыг аварсан нь”, “Чимээгүй хашгираан”, “Аннагийн дайн”, “Собибор” зэрэг кино багтаж байна. 

 

Эх сурвалж. Монцамэ.мн 

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх