etoim.mn
photos/Beer.jpg

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тайлангаас үзэхэд дэлхийн согтууруулах ундааны хэрэглээ 1990-ээс 2017 оны хооронд 70 хувиар өсжээ. Тодруулбал, 1990 онд дэлхий даяар хүмүүс 5.5 тэрбум литр согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бол 2017 онд 9.4 литр болтлоо нэмэгдсэн байна.  

200 орчим улс орны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн уг судалгааг эрүүл мэндийн тэргүүлэх “Lancet” сэтгүүлд нийтэлсэн юм.

Тайлангийн ерөнхий дүнгээр үзвэл бага, дундаж орлоготой орнуудын энэ төрлийн ундааны хэрэглээ ихэсжээ. Харин нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ Хойд Африк болон Ойрхи Дорнодын улсуудад хамгийн бага байна.

“TU Dresden” байгууллагын судалгааны ажилтан Жэкоб Манти “1990 оноос өмнө өндөр орлоготой улс орнуудын согтууруулах ундааны хэрэглээ өндөр байсан бөгөөд Европ тив энэ үзүүлэлтээр тэргүүлж байсан. Харин өнөөдөр Европын улс орнуудад энэ хэрэглээ буурч Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг Азийн улс орнуудын хэрэглээ огцом өссөн” хэмээн тайлбарлажээ.

Одоогийн хандлагаар явбал нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэрэглээ ирэх 10 жилийн хугацаанд 17 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Түүнчлэн 2030 он гэхэд дэлхий дээр байгаа нийт насанд хүрсэн хүмүүсийн хагас нь согтууруулах ундаа хэрэглэх бөгөөд дөрөвний нэг нь сард нэг удаа энэ төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэнэ гэх тооцоо гарчээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2025 он гэхэд согтууруулах ундааны хэрэглээг 10 хувиар бууруулна гэх зорилтыг тавьж байв. Харин дээрх судалгаанаас харахад зорилт биеллээ олохгүй байгаа нь харагдаж байна.

 

Эх сурвалж: GOGO.MN

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх