etoim.mn
photos/5cd3a343e239b.jpg

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Тогтохсүрэн, Энэ хуулийн зарим зүйлийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Тэрбээр, "Түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг тухайн орон нутгийн удирдлага өгдөг байсныг Ашигт малтмалын газар олгодог байхаар зохицуулсан байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэдэг нэрийн дор өөр ашигт малтмал олборлодог гэх асуудал яригддаг. Тиймээс энэ асуудлыг лицензийн тоог нь тогтоох, эрхийг нь хүчингүй болгох зэрэг тодорхой хуулийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжтой. Түгээмэл тархацтай ашигт малтмал буюу элс хайрга, боржин, давс зэрэг нь барилгын материалын салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулдаг юм.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, түгээмэл тархацтай ашигт малтмалыг оновчтой эрх зүйн томъёолол хийсэн. Зөрчил дутагдал давхардал гээд 567 зөрчил гарсантай холбогдуулан зохицуулах шаардлага үүсэж байгаатай санал нэгдэж байгааг хэллээ. Орон нутгийн эрх мэдэл, нутгийн иргэдийн санал бодолд тулгуурлаж хуулийн төсөл боловсруулж байхыг анхаарч үзэхийг хүсэв.

Ийнхүү хуулийн төслийг ажлын багт буцаах санал хураахад гишүүдийн олонх дэмжив.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх