Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/olloo_mn_1478735558_2к4.jpg

БНХАУ-д өмнө нь хэрэглэж байсан, хуучин автомашин, суудлын тэрэгний экспортыг зөвшөөрчээ. “Синьхуа” агентлагийн мэдээлж буйгаар, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөж байгаа юм. 

Тус улсын Худалдааны яамнаас өнгөрсөн даваа гаригт хийсэн мэдэгдлээс харвал, хуучин автомашины экспортын зах зээлээс их хэмжээний ашиг олох, энэ чиглэлд цөөнгүй улс, бүстэй хамтран ажиллах боломж бий гэнэ. Тавдугаар сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн,  аюулгүй байдлын хяталтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчилнэ. 

Нөгөө талаас, хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажлыг Гаалийн ерөнхий газартай хамтран хийх юм. Энэ дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн оны байдлаар 13.8 сая хуучин автомашин дотоодын зах зээлд худалдаалагдсан бөгөөд хуучин машины худалдааны цахим талбар, жуулчлалын үйлчилгээ хүрээгээ тэлсээр байна.

 

Таалагдахгүй байна

2
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх