etoim.mn
photos/d0f265b0-9003-4910-bcab-5278251fa2c7.jpg

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуулийн уг өөрчлөлтийг баталснаар ЗАСГИЙН ГАЗАР байгалийн баялаг, орд газруудыг дангаараа ашиглах ЭРХТЭЙ БОЛЖ БАЙНА.

Тодруулбал, уг хууль батлагдсанаар иргэд нутаг орондоо байрлах байгалийн орд газартай холбоотой үүссэн маргааныг шүүхээр шийдүүлэх боломж хуулиар хаагдаж байна гэсэн үг юм.

Байгалийн баялгийг захиран зарцуулах эрхийг Засгийн газар дангаараа эзэмшсэнээр малчид болон нутгийн иргэд бэлчээр, гол усаа хамгаалах эрхийг хассан үйл явдал болов.

Мөн уг хуулиар Үндсэн хууль “Газрын доорх баялаг ард түмний мэдэлд байх” гэсэн заалтыг зөрчилдаж байгаа юм. .

Үндсэн хуулийн ЧУХАЛ заалттай зөрчилдсөн тус хуулийг ердөө 20 гишүүн баталсан нь анхаарал татаж байгаа юм. Хуралдаанд оролсон гишүүдийн 50 хувиар хуулийн өөрчлөлтийг баталсан ч 20-хон гишүүний саналаар ийм чухал асуудлыг шийдвэрлэж болохгүй гэх олон нийтийн шүүмжлэл ч их байна.

УИХ-ын чуулганы хуралдаанд нийт 38 гишүүн оролцсноос 20 нь дэмжсэн байна. Иргэдийн эрх болон Үндсэн хуультай харшилсан тус хуулийг Б.Чойжилсүрэн, Ц.Гарамжав тэргүүтэй уул, уурхайн бизнестэй гишүүд дэмжсэн байна.

Хуулигй баталсан 20 гишүүн 

 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх