Шуурхай мэдээ New

etoim.mn
photos/ulaan.png

ХХААХҮЯ-аас ЖДҮХС-ийн шинэчилсэн журам, бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар мэдээлэл хийж байна.

Өнөөдөр ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан махны нийлүүлэлт болон үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Сүүлийн өдрүүдэд нийслэлд махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савалгаа үүсч иргэдийг бухимдуулж байгаа. Тиймээс бид үүсээд байгаа асуудлын шалтгааныг олж, шуурхай зохицуулах арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Нийслэлчүүдийн  өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг бөгөөд энэхүү хэрэглээг  нөөцийн мах, “Хүчит шонхор” зах болон өөрсдийн шууд нийлүүлэлт гэсэн үндсэн гурван сувгаар хангаж байгаа.

Нөөцийн махны хувьд нийт 127 ААН-ээр дамжуулан борлуулж байна. Үнийн хувьд зах зээлийн үнээс 20-25 хувиар бага үнээр худалдаалагдаж байна. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна гэлээ.

Энэ үеэр сэтгүүчдийн зарим асуултанд хариулсаныг хүргэе.

Энэ жил хэдий хэмжээний нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн бэ? Цаашид нөөцийн махны үнэ хэр тогтвортой байх вэ?

Бид өнгөрсөн 2018 онд дөрвөн мянган тонн махыг төвөлсөн хэрэглээнд зориулж бэлтгэсэн. Үүнийгээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн тодорхой хувиарын дагуу нийтийн худалдаанд  гаргаж байгаа. 2019 онд багтааж хамгийн багадаа 10-12 мянган тонн махыг бэлтгэх зорилгоор бодлогоо тодорхойлоод ажиллаж байна. Харин нөөцийн манхны үнэ цаашид тогвортой байх бөгөөд нөөцийн махны  зах зээлд худалдаалагдаж байгаа үнийн мэдээллийг жагсаалтаас харах бүрэн боломжтой.

Улсын мэдэлд байсан агуулахуудыг хувьчилсанаас болж мах нөөцлөхөд асуудал үүссэн үү? Улсын хэмжээнд хэдэн агуулах байгаа вэ?

Та бүхэн нэг зүйлийг ойлгож байгаа байх. Бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд хүргэх, түүнийг хадгалах бүх үйлчилгээ нийслэлээр дамжин хэрэгждэг. Тийм учраас зарим мэдээлэл бидэнд байхгүй байна. Ялангуяа улсын хэмжээнд хичнээн зоорь байгаа болон хэдийг хувьчилж, хэд  нь улсын хэмжээнд байгааг бүрэн дүүрэн тоо баримттай нь мэдэх боломжгүй байгааг ойлгохыг хүсч байна.  

Улаанбаатар хотын хэмжээнд 15 мянган тонн-ын багтаамжтай зоорь байгаа. Харин бэлтгэсэн махыг бэлтгэх ажлыг өөрийн гэсэн зоорьтой аж ахуйн нэгжээр бэлтгүүлэхээр ажиллаж байна.

Гадуур Хятадууд махыг их хэмжээгээр авсанаас болж махын үнийн хөөрөгдөл үүссэн гэсэн яриа байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу? Үүнтэй холбоотойгоор танайхаас ямар нэг хяналт шалгалт хийсэн үү?

Түрүүн мэдээлэлдээ товч хэлсэн. Бид зах зээлийн байдалд хяналт тавьж байгаа. Ззах дээрээс мах бэлтгэж боловсруулах үйлдвэр рүү оруулж байгаа нь тодорхой байгаа. Энэ нь технологийн горим зөрчиж байгаа асуудал гэсэн. Харин үүн дээр нэг анхаарах зүйл нь захаас заавал тарган үнэтэй мах гэлгүйгээр хямд үнэтэй мах авч байгаа тал байна. Бидний хийсэн судалгаагаар гадаадын иргэд махыг их хэмжээгээр аваад үнэ хөөрөгдөж зах зээлд гаргаж байна гэсэн мэдээлэл хараахан гараагүй байна. Ер нь ард иргэдийн дунд ийм шүүмлэл дотор энэ мэт яриа их байгаа. Тийм учраас бид цаашид үйлдвэрлэлийн зориулалттай боловсруулах  махыг зах дээрээс асуудлыг хязгаарлана гэдэг нь энэ асуудалтай холбоотой.

Бирж байгуулаад махны үнийг зохицуулах боломж байгаагүй юу. Өмнө нь ийм санал гарч байсан юм байна лээ?

Өмнө нь 2012 онд махыг биржээр дамжуулж худалдаалж байсан загвар байгаа. Цаашид бид мөрдөн мөшгих тогтолцоог нэвтрүүлээд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махыг хэрэглэгчдэд нийлүүлэх  арга хэмжээг зохион байгуулж байгаа.  

Ер нь хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийн асуудалд төр оролцох нь зөв үү?

Өнөөдөр бид зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн. Тийм учраас үнэ ханшийн асуудалд төр оролцож захиргааны аргаар зохицуулах бололцоо байхгүй. Гэхдээ онцгой ач холбогдолтой мах, гурил зэрэг стратегийн хүнсний үнийг зохицуулахад төр бодлогоор нөлөөлж зайлшгүй оролцох шаардлага байгаа. Энэ нь энэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болон зах зээлийн хангамжийг тогтворжуулах замаар оролцно гэсэн үг. Түүнээс биш захиргаанй аргаар ямар нэг хориг саад тавьж үнийг зохицуулах бололцоо байхгүй. Ийм учраас бид цаашид махаа нөөцөлж, зах зээл дээр орж ирж байгаа махны хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн  бодлогыг дэмжих замаар боломжийг нь бүрдүүлж өгөхөд яамны гол бодлого төвлөрөх болно.

Та өөрөө нөөцийн махнаас идэж үзсэн үү? Амт чанарын хувьд хэр байсан бэ?

Байнга хэрэглэж байгаа. Ер нь бол нөөцийн мах шинээр нийлүүлэгдэж байгаа махнаас илүү чанартай байгаа гэсэн дүгнэлт нилээд байдаг. Би хувьдаа санал нийлж байгаа бөгөөд иргэд ч нөөцийн мах руу илүүтэйгээр чиглэж байна гэсэн хандлага ажиглагдаж байгаа.

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

B

[202.126.89.118]

2019-05-14 17:47:02

Ээ зөнөгөө