etoim.mn
photos/6d73f5e47d89870d4c61fd34c65d2e83.jpg

Баянхонгор, Сүхбаатар аймгуудад өчигдөр /2019.05.16/ 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ талаар Онцгой байдлын албанаас "Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, Ө-46081I 00//, У-98095I00/// 05.16-ны өдрийн 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:00 цагт  ООГХ-ээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мөн "Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн “Эхэн нутаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т, Ө-45097I 00//, У-112049I00// 05.16-ны өдрийн 20:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05.16-ны өдрийн 20:40 цагт ООГХ-ээс цахим хаяг болон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Ёндонгоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн" гэлээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх