etoim.mn
photos/tryh_tr.jpg

Эрүүгийн цагдаагийн албанаас “Анбаунд” төрийн бус байгууллагатай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж олох, илрүүлэх ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б. Даваажав, тус албаны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Нямдаваа,  “Анбаунд” төрийн бус байгууллагийг үүсгэн байгуулагч,  Сусан Петрс, Америкийн Нэгдсэн улсын Техас мужийн Ерөнхий прокурорын газрын прокурор Габриель Массай, мөрдөгч Жосеф, Скарамучи, “Анбаунд Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Мөнгөнхэт, Эрүүгийн цагдаагийн алба болон хилийн боомт бүхий нутаг дэвсгэр хариуцсан  цагдаа, прокурорын байгууллагын 67  ажилтан, алба хаагч нар оролцсон юм.

Цаашид энэхүү сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүн худалдаалах гэмт хэргийн бүхий л хэлбэрийг илрүүлэх, мөрдөн шалгах, прокурорын хяналтыг сайжруулах, шүүхээр шийдвэрлэх ажил илүү ахиц гарна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байгаа юм. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх