etoim.mn
photos/57686532-415153585970814-2886751870167023616-n.jpg

Өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Ингээд тус шүүхээс Б.Хурцыг суллах шийдвэрийг гаргасан байна. Түүнийг ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих ангид саатуулан шалгаж байсан юм.

Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүйгээр дөрөвдүгээр сарын 23-ны 14 хоног саатуулсан байдаг. Хойшлуулашгүй ажиллагааны 15 хоногийн цагдан хорих хугацаа дуусч улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үргэлжлүүлэн хорих үндэслэлтэй хэмээн цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Түүнийг албан тушаалаа ашиглан бусдыг дарамталсан, С.Зориг агсаны хэргийг шалгахдаа хууль буруу ашигласан, мөрдөн шалгах ажиллагааг хууль бусаар явуулсан, бусдад эрүүдэн шүүх аргаад ял хүлээлгэсэн, эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан зэрэг олон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Шүүх хуралдаанд прокуророос үндэслэл буюу “шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэснийг нотлох баримтыг ирүүлээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг сунгах саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл хэн гэдэг шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулсан гэх баримт мэдээг ирүүлээгүй байна" гэлээ. 

Ийнхүү хошууч генерал Б.Хурцыг гадуур шалгахаар боллоо. 

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх