etoim.mn
photos/zgr zurag.jpg

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө сэрүүсч 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 хэм, бусад хэсгээр 8-10 хэм, өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2019 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 25-26-нд говь, талын нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар, 28-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүхэн байна.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх