etoim.mn
photos/7cd515b5562e986ba1e2adcd28c3dead.jpg

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Т.Ганболдод 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр экзекватурыг нь гардуулан өгчээ.

Тэрээр үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол, Уругвайн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Уругвай улсын хөгжил, хөдөө аж ахуйн салбар дахь арвин туршлагаас Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон болно.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Baymba

[64.119.19.51]

2019-05-25 20:21:56

Uragvai ulsiig mongol hun teleelj suuna gesen ug umuu oilgohgui bna.