etoim.mn
photos/Girls-Generation-Sones-and-Big-Bang-VIPs-make-Twitter-2014-most-active-music-fan-armies.jpg

Өмнөд Солонгосын бизнесийн судалгааны институт кпоп хамтлагуудын тавдугаар сарын нэр хүндийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг BTS хамтлаг тэргүүлсэн бөгөөд BLACKPINK хамтлаг удаалсан байна.  

Жагсаалтанд орсон хамтлагуудаас хамгийн их сонирхол татсан зүйл нь жагсаалтанд алдарт "Girls generation" болон "Big bang" хамтлагууд орсон явдал. Учир нь эдгээр хамтлагуудын нэг нь шинээр уран бүтээл гаргалгүй удсан бол нөгөө нь хамтлагийн гишүүдийн 80 хувь нь гэмт хэрэгт холбогдож байсантай холбоотой юм.   

Гэхдээ энэ талаар мэргэжлийн хүмүүс тайлбарлахдаа: Girls generation хамтлагийн хувьд хэдийгээр тэд сүүлийн үед дорвитой уран бүтээл хийгээгүй ч тэдний уран бүтээл хэр чанартайг харуулж байгаа хэрэг гэж үзжээ. Түүнчлэн Sone буюу тэдний фэнүүд мөн кпоп сонирхогчид тэднийг дахин уран бүтээлээ хийхийг хэр их хүлээж байгааг харуулсан хэрэг боллоо хэмээн өөрсдийн санал бодлоо солилцсон байна.

Хэдийгээр хамтлаг уран бүтээлээ хийхгүй байгаа ч хамтлагийн гишүүд тус тусын бие даасан уран бүтээлээ хийсээр байгаа юм. Одоогоор Girls generation хамтлагийн гишүүн Yoonа тун удахгүй ‘A Walk To Remember’  гэх өөрийн бие даасан анхны цомгоо гаргах гэж байгаа талаараа өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ.  

Харин Big bang хамтлагийн хувьд тэднийг энэ жагсаалтанд оруулах болсон шалтгаан нь мөн л олон чанартай уран бүтээл хийж байсан бөгөөд нэг үе ХААН гэгдэж байсантай нь холбоотой гэж үзжээ. Хэдийгээр хамтлагийн гишүүдийн ихэнх нь ямар нэг байдлаар гэмт хэрэгт холбогдож байсан боловч тэдний дуу сонсогчдод одоо хэр нь таалагдаж байгаагийн илрэл. Мөн ганцхан гишүүний гаргасан алдаанаас болж бүхэл бүтэн хамтлагийг үгүй болгох нь хэт туйлширсан хэрэг хэмээн үзсэн байна.  

Ингээд та бүхэнд кпоп хамтлагуудын энэ сарын нэр хүндийн жагсаалтанд орсон 25 хамтлагийг танилцуулж байна. 

1. BTS

2. BLACKPINK

3. TWICE

4. IZ*ONE

5. NU’EST

NUEST

6. Oh My Girl

OhMyGirl2019

7. Red Velvet

Red Velvet

8. EXO

EXO

9. INFINITE

INFITE

10. Lovelyz

Lovelyz

11. AB6IX

ab6ix

12. WINNER

WINNER

13. EXID

EXID

14. NCT

NCTGroupPicture

15. The Boyz

TheBoyz

16. Mamamoo

MAMAMOO

17. SEVENTEEN

SEVENTEEN

18. BIGBANG

BIGBANG

19. (G)I-DLE

GIDLE

20. Girl’s Generation

SNSD

21. Weki Meki

WekiMeki

22. GFRIEND

GFRIEND

23. SHINee

SHINee

24. TXT

TXT

25. GWSN

GWSN

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

koreatimes.com

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх