etoim.mn
photos/b94a07_1_x974.jpg

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг жил бүрийн зурагдугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ хүрээнд ирэх сарын 1-нд хаана, ямар үзвэр байгааг уншигч танаа хүргэе.

Бардам туулай

УДЭТ-ын уран бүтээлчид “Бардам туулай” хүүхдийн жүжгийг зургадугаар сарын 1-нд тоглохоор болжээ.

С.Михалковын бүтээл “Бардам туулай” хүүхдийг жүжгийг анх Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж болон Ш.Амарсайхан нар найруулан тайзнаа тавьж байжээ. Харин энэ удаа найруулагч Г.Ган-Очир шинэчлэн тавьж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор Д.Жаргалсайхан, зураачаар Д.Давааням ажиллаж байгаа.

Уг жүжиг 14:00, 16:00 цагаас тоглогдоно.

 

Маамуугийн төрсөн өдөр

Монголын анхны цуврал Маамуу анимэйшний “Аами Таами” Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун талд байрлах “White Rock Center”-т энэ сарын 26, 31-нд 11:00, 14:00 цагт, зургадугаар сарын 1-нд 14:00 цагт үзэгчдэд хүрэх юм байна.

Энэ үеэр циркийн үзүүлбэр, охидын бүжгийн хамтлаг гэх мэт олон сонирхолтой зүйл тоглогдох юм байна. 

“Ишиг гэдэг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжиг

Х.Батаагийн зохиол, Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа, Төрийн шагналт Б.Мөнхболд нарын хөгжим "Ишиг гэдэг хөөрхөн нэр" дуулалт бүжгэн жүжиг тайзнаа “амилах”-аар болжээ. Эрх ишиг нэрээ сольж, Бамбар болгож байгаагаар эхлэх хүүхдэд зориулсан дээрх дуулалт бүжгэн жүжиг ирэх зургадугаар сарын 1-нд 10:00, 12:00 цагт Үндэсний урлагийн их театрт тоглогдоно.

“Амттаны доктор” хүүхдийн балет

УДБЭТ-ын хамт олон “Амттаны доктор” хүүхдийн балетыг хүүхэд багачууддаа зориулан тоглох гэж байна. Балетын цомнолыг 1929 онд хэвлэгдсэн Корней Чуковскийн үлгэрээс сэдэвлэн бичсэн бөгөөд амттанд маш их дуртай жаал хүү эмээгээ үргэлж зовооно. Тэр эмээгээсээ өдөр бүр амттан нэхнэ. Гэнэт нэг удаа хүүгийн шүд айхтар өвдөж эхлэв. Эмээ нь эмч дуудаж ач хүүгийнхээ шүдийг үзүүлтэл авахгүй бол болохгүй гэжээ. Хүү эсэргүүцсэн ч шүд нь маш ихээр өвдөж хорхойтсон учир авахуулахаас өөр замгүй гэдгийг ойлгов. Хүүгийн өвчилсөн шүдийг авахын тулд эмч унтуулдаг тариа тарилаа. Хүү төд удалгүй гүн нойронд автана. Хүүгийн зүүдэнд учирсан амттануудын ертөнцөд ямар адал явдал өрнөх бол…Түүний зүүдний ертөнцөөр аялсан хүүхэд бүр бэлэгтэй.

"Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" тоглолт

"Корпорейт Хүүхдийн Баяр- 2019" арга хэмжээ дөрөв дэх жилдээ ирэх зургадугаар сарын 1-нд зохион байгуулах гэж байна. “Корпорейт хотел энд Конвеншн центр”-т болох энэхүү баярын тоглолт 11.00, 16.00 цагт товлогджээ. Тус газраас хүүхэд багачуудыг угталтын ундаа, амттанаар дайлахын сацуу хөгжөөнт тоглоом, үзүүлбэрээр уйдаахгүй гэнэ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх