etoim.mn
photos/MHLnreQzbnZQfPpsIgERDENEBAt.jpg

АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж хоёр асуудлыг хэлэлцсэн байна.

Нэгдүгээрт, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдэгдэл гаргасан байна. 

Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор хүсэлт хүргүүлж байгаа юм байна.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Өнөөдрийн УИХ нь эрх зүйн чадамжгүй байна. УИХ-ын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйллэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага тооцохгүй байна. Тиймээс иргэд олон нийт УИХ-ыг тарах нь зүйтэй гэж үзэж байгаа судалгаанаас харагдаж байна. Мөн одоогийн Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй байна. Өнөөдөр мах, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж байна. Засгийн газар хулгайтай, авлигатай, хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага ярьсангүй. Мөн Засгийн газрын сайд нь 10 сая ам долларын авлигын хэрэгт холбогдсон. Энэ мэт Засгийн газарт огцрох хангалттай үндэслэл бий" гэсэн юм.

Тус намын зөвлөл Г.Батхүү агсны хэргийг улс төржилтөөс ангид хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсч УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүлжээ.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

зочин

[49.0.147.33]

2019-05-27 16:50:01

ажил хийгээсэй.ангайвал л хэрүүл.бузартай улс вэ.сөнөөх арга барил хэрэглээд байна уу? аан