etoim.mn
photos/unnamed (1)kkkkkk.webp

Хэдхэн цагийн дотор Солонгосын цахим хайлтын жагсаалтыг "Yang Hyunsuk биеэ үнэлэгч авсан уу?" гэсэн хайлт  тэргүүлжээ. Учир нь өчигдөр буюу 5.26-нд MBC телевизийн 'Straight' нэвтрүүлгээр "Burning Sun" клубын хэргийн талаарх мэдээлэл гарсан байна. Тус нэвтрүүлгийн багийнхны хэлж байгаагаар "YG интертаймэнтийн захирал Yang Hyunsuk нь өмнөд Ази гаралтай чинээлэг эрхэмүүдтэй бяцхан үдэшлэг хийсэн бөгөөд тэдэнтэй цуг 25 эмэгтэй байжээ. Мэдээж хүмүүсийн хэнтэйгээ хаана ямар шоу хийх нь тэр хүмүүсийн хэрэг боловч хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь тэдэнтэй цуг байсан эмэгтэйчүүд нь бараг охид гэж хэлж болохоор бүсгүйчүүд байсан бөгөөд тэнд байсан эмэгтэйчүүд биеэ үнэлсэн байх магадлал өндөр байгаа юм байна. 

Тухайн нэвтрүүлэг ирэх долоо хоногт бүрэн эхээрээ гарах бөгөөд үзэгчид энэ талаар ихээхэн сонирхож байгаа нь энэхүү хайлтын жагсаалтаас бэлхэнээ харагдаж байгаа юм. 

Харин энэхүү асуудлын гол эзэн гэгдэх одоогоор сэжигтэн Yang Hyunsuk бяцхан тайлбар гаргажээ. Тэрээр "MBC телевизийн 'Straight' нэвтрүүлгээр гаргах гэж байгаа мэдээлэл нь худал. Тухайн үед танилынхаа үдэшлэгт очсон минь үнэн боловч ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаатай холбоотой зүйл огтхон ч болоогүй" гэжээ.

Хэдийгээр Yang Hyunsuk энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа боловч үүнээс өмнө интертаймэнтийн харьяа Big bang хамтлагийн гишүүн Seungri биеэ үнэлэгчийн тооцоог YG интертаймэнтийн картаар хийж байсан нь сэжигийг улам магадлалтай болгоод байна. Зарим нитизүүд YG интертаймэнтийг гэмт хэргийн үүр уурхай гэж үзэн тус интертаймэнтийн артистуудын уран бүтээлийг үзэхгүй байхыг уриалж эхэлжээ. 

Мэдээж тухайн мэдээллийг гарсан цагаас эхлэн YG интертаймэнтийн хувьцаа эрчимтэй унаж эхэлсэн байна. 

 

Энэ талаар Солонгосын хэвлэл мэдээллүүд хэт нэг талыг баримтлахаас татгалзаж байгаа бөгөөд олон дунд ямар ч хамаагүй аргаар од болохыг хүссэн хүмүүс олширсон. Энэхүү мэдээлэл эрсдэл гаргасан ч амжилт олоогүй хэсэг бүлэг хүмүүсийн үүсгэсэн асуудал байх магадлалтай учир хэргийн үнэн мөнийг илчлэх хүртэл түр хүлээцтэй хандах байр суурьтай байгаа юм байна. 

Харин судлаачдын хувьд "Цуурхал үнэн ч бай, худал ч бай энэ жил YG интертаймэнт ихээхэн барцадтай байгаа бөгөөд тэдний артистууд ар араасаа асуудал дагуулсаар байгаа нь их гурвалын нэгийг унагааж кпоп ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиож магадгүй" гэж үзэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон цахим хуудсуудаар дамжуулан мэдэгджээ.

Дашрамд дуулгахад тус интертаймэнтийн харьяа Big bang хамтлагийн гишүүн Seungri-ын холбогдсон оддын групп чатны асуудал түүнийг тойрон өрнөж байгаа бөгөөд Seungri удахгүй цэргийн алба хаахаар болсон байна. 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: koreaboo.com

soompi.com

Таалагдахгүй байна

3
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх