etoim.mn
photos/712-15374206969f8fe72f7bfd06a6f74e8f3e6f0df060.jpg

Үндсэн хуулийн дунд суудлын өчигдрийн хуралдаанаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн дүгнэсэн. Харин Хэнтий аймагт нөхөн сонгууль зарласан тов болон нөхөн сонгуулийн зардлыг шийдсэн тогтоолыг хууль зөрчсөн хэмээн үзсэн юм.

Энэ асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ: Тэрбээр “УИХ энэ асуудлыг хүлээж авсан ч, эс хүлээж авсан ч энэ сонгууль явагдахгүй. Хүлээж авлаа гэхэд шууд сонгууль явагдах боломжгүй. Хүлээж авахгүй бол цэц их суудлаараа шийдвэрээ баталгаажуулна. Тэгэхээр аль ч шатанд сонгууль явагдахгүй нөхцөл үүслээ. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг гишгэлээ. Бүх ард түмний эрх ашгийг дээдэлдэг ҮХЦ 17 мянган иргэнийхээ эрх ашгийг дэвслээд хаячихлаа” хэмээн шүүмжиллээ.

 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх