etoim.mn
photos/5ceccafdc6303.jpeg

Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаруг өнгөрсөн оны есдүгээр сард Минхас Гервайс мужийн Жуиз де Фора хотод сонгуулийн кампанит ажлаа явуулж байх үеэр нь хутгалж шархдуулсан этгээд сэтгэцийн өвчтэй байсныг Холбооны шүүх тогтоожээ.

“Аделио Биспо де Оливейра тухайн үед өөрийн үйлдлээ бүрэн ухамсарлаагүй бөгөөд үйлдсэн хэрэгт нь ял оноох боломжгүй” гэж Шүүгч Бруно Савино үзжээ. Харин үүний оронд түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн институтэд хамруулах шийдвэрийг гаргасан байна.  

 

Хэрэг гарсан үеийн дүрс бичлэгээс үзэхэд Ж.Болсонару дэмжигчдийнхээ мөрөн дээр суун олны дунд явж байхад урдаас нь хутгалсан юм. Энэ явдлын дараа түүнийг эмнэлэгт яаралтай хүргэж, мэс засалд оруулсан билээ.

Уг халдлагыг улс төрийн сэдэлтэй хэмээн Бразилын Ерөнхийлөгч үзэж байжээ. Харин А.Оливейра цагдаа нарт “бурхны тушаалаар үйлдсэн” хэмээн мэдүүлсний дараа түүнийг сэтгэцийн эрүүл мэндийн сорилд оруулсан нь энэ ажээ. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх