etoim.mn
photos/D.Gerel_.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Мөн төрийн тусгай хамгаалалтын даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл нь Төрийн ордонд Г.Батхүүгийн амиа алдсан хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэнэ. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан. ТЕГ-ын даргын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг. Тэгвэл Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад ийнхүү ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.  

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх