etoim.mn
photos/5cef4a25ba76b.jpeg

Монгол Улсын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Зөвлөлт-Монголын цэргүүд Халхын голын байлдаанд ялалт байгуулсны ойн баярт оролцохыг урьжээ. Энэ тухай ОХУ-ын шадар сайд Алексей Гордеевын хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна. Алексей Гордеев Монгол Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад лхагва гарагт бараалхжээ.

 

“Халхын голын байлдаанд хамтдаа ялалт байгуулсны 80 жилийн ойг энэ жил тэмдэглэн өнгөрүүлөх нь хоёр талын харилцааг хөгжүүлэх чухал үйл явдал болно. Зөвлөлт-Монголын цэргүүд Монголын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Японы түрэмгийллээс хамгаалсан билээ. Алексей Гордеевын хэлснээр, Халх голын байлдааны ялалт нь хоёр орны ард түмний жинхэнэ баатарлаг гавьяа, эр зоригийг харуулсан бөгөөд хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болсон юм” гэж хэвлэлийн албаны төлөөлөгч хэлсэн байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халх гол сумыг шинэчлэхэд 8 сая еврогийн хөрөнгө оруулсанд ОХУ-д болон "Роснефть" компанид талархаж буйгаа илэрхийлсэн. Есдүгээр сарын 3-4-нд тэмдэглэх баярт оролцох  Оросын төрийн тэргүүнд илгээсэн урилгыг Гордеев хүлээж авсан” гэж төлөөлөгч нэмж хэлжээ. 

Үүнээс гадна, Гордеев болон Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын нутаг дэвсгэр дэх хуучин ЗХУ-д харьяалагдаж байсан Оросын үл хөдлөх хөрөнгүүдийг дахин бүртгэх зэрэг эртний асуудлуудаарх шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

"Солилцох ноот бичгийн төслийг Монголын Засгийн газраас парламентад хэлэлцүүлэхээр өргөн барьсан гэдгийг тус улсын төрийн тэргүүн мэдээлсэн. Оросын өмч болох 10 гаруй объектыг дахин бүртгэхтэй холбоотой олон жилийн асуудал удахгүй шийдэгдэж магадгүй" гэж төлөөлөгч мэдээлжээ. 

Таалагдахгүй байна

6
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[202.131.226.221]

2019-05-31 11:37:39

Түүхэндээ бол ялсан биш 2 тал тэнцсэн гэж үздэг. Тэгэхээр амжилттай хамгаалсны гэвэл зөв болох байх

зочин

[66.181.191.123]

2019-05-31 08:41:57

ОРОСЫН Ч БАЙ ЕР НЬ ХЭНИЙ Ч ТУСИЙГ МАРТАЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. МОНГОЛЧУУД БИД ӨНӨӨДӨР ИНГЭЖ Л ХҮН ЧАНАРАА АЛДАЖ БОЛОХГҮЙ. ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ. ТҮҮНИЙГ ХЭН Ч АРЧИЖ ЧАДДАГГҮЙ.

kkk

[103.212.117.17]

2019-05-30 18:38:31

Ireheer n yum guih uu ichdeggui

Зочин

[66.181.178.28]

2019-05-30 17:29:51

Ирвэл сайхан л байна .