etoim.mn
photos/mfa79991-1024x896-1-1024x570.jpg

Монгол Улс дахь Дэлхийн банкны Суурин төлөөлөгчөөр томилогдсон Андрей Михнев Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт итгэмжлэх захидлаа өргөн барив.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Дэлхийн банк болон Олон улсын валютын сан зэрэг байгууллагууд нь 1990-ээд оны эхэн үеэс Монгол Улсын ардчилал, эдийн засгийн шилжилт, өөрчлөлтийн явцад бүхий л талаар дэмжиж, үр дүнтэй олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв. Цаашид талууд энэхүү хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, олон салбар, чиглэлд үргэлжлүүлэн ажиллах эрмэлзэлтэй байгаагаа онцлов. Монгол Улсын цаашдын хөгжилд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарын хөгжлийг дэмжих асуудал ихээхэн чухал болохыг тэмдэглэлээ.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын зүгээс Дэлхийн банктай хамтран боловсролын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэлэг сургалт, хөтөлбөр хэрэгжүүлэх нь Монгол Улсын шинэ залуу үед ихээхэн хүртээмжтэй болохыг онцлов.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев Монголын хөгжлийн төлөө Засгийн газар болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэнтэй идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, одоо үргэлжилж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, үүний зэрэгцээ залуу үеийнхний боловсролд анхаарлаа хандуулахаа тэмдэглэв.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх