etoim.mn
photos/5cf4eeabce006.jpg

МУСГЗ, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн 6 дугаар сарын 6-наас Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар М.Батболд, продюсерээр МУУГЗ Д.Цэрэнсамбуу, зөвлөх найруулагчаар МУУГЗ Ч.Найдандорж ажиллаж байгаа юм.

20 гаруй жилийн дараа шинэ дүр төрхтэй болж буй жүжгийн гол дүрд МУСТА С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг нар тоглож байсан бол энэ удаа залуу жүжигчин Т.Сэргэлэн, О.Майдарравжаа, П.Мягмарсүрэн, Ц.Цэлмүүн болон МУГЖ Ж.Оюундарь, МУСТА М.Түвшинхүү нар тоглоно. 

“Хайрын виз” уянгын драмын жүжиг хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс бие биеэсээ хэрхэн төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болох тухай өгүүлдэг юм. Гурван орой тоглох тус жүжгийн тасалбар суудлын зэрэглэлээсээ хамаарч 10 000-20 000 төгрөг байх аж.

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх