etoim.mn
photos/bcdbb120-03fe-4c19-867b-30a005f9b7ae.jpg

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцлээ. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгууль, зардлыг шийдвэрлэсэн УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Энхболд: Өмнө нь 2018 онд нөхөн сонгууль явуулахад зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргасан.  Засгийн  газрын тусгай сангаас зардлыг нь гаргаж, сонгогдсон 52  төлөөлөгч байгаа. Тэгэхээр энэ нөхөн сонгууль хүчингүй гэсэн үг үү?

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Засгийн газрын нөөц сан улсын төсвөөс гадна гадаадын тусламж, тусгай сангууд бүрдэнэ гэж ҮХЦ тайлбарлаж байна. Улсын төсвөөс гэнэтийн асуудал гарна гээд  Засгийн газрын нөөц санд хуваарилдаг. 2018 онд ч энэ чиглэлээр явсан гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл ҮХЦ 2019 онд нөхөн сонгууль болох нь тодорхой байсан учир улсын төсөвт суулгах байсан” гэсэн.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санал хураалт явууллаа. Нийтдээ 16 зүйлээр санал хураалт явуулахыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга анхаарууллаа.

Тэрээр “152 хоногийн өмнө УИХ-ын сонгуулийг зарлах ёстой гэсэн хуулийн заалттай. Гэтэл нөхөн сонгуулийг 148 хоногийн өмнө зарласан ҮХЦ үзсэн. Би хуулийн заалт бүр дээр тайлбар хийсэн шүү” гэдгээ онцолж байлаа.  

УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах  УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн нь гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнгүй. Мөн УИХ-ын нөхөн сонгууль явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнгүй. 

Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх юм байна. 

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх