etoim.mn
photos/5cf746707af47.jpeg

“Умардын урсгал 2” хий дамжуулах хоолой барих төслийг эсэргүүцэх нь Украины эрх баригчдын хувьд маш чухал юм хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай хийсэн уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.

Европын улсуудтай хамтран ажиллах гол чиглэлүүдийн нэг нь Украины хий дамжуулах тээврийн системийн стратегийн үүрэг оролцоог хадгалан авч үлдэх явдал юм хэмээн В.Зеленский цохон тэмдэглэжээ.

Өмнө нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркель “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатайг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх