etoim.mn
photos/20180609_p1bq9ah6b0154feqc1lit157i19a51.jpg

Дэлхий даяар 120 сая гаруй хүн архаг өлсгөлөнд нэрвэгдэж байгаа бөгөөд олон улсын байгууллагууд 2030 он гэхэд өлсгөлөнд цэг тавих зорилт тавиад байгаа. Энэ тухай НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли мэдэгдсэн байна.  

“Бидний зорилт бол 2030 он гэхэд өлсгөлөн хийгээд өлмөн зэлмүүн байдалд цэг тавих явдал юм. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бид ийм зорилгыг өмнөө тавьсан юм. Гэсэн хэдий ч дэлхий даяар 821 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж байгаагаас 124 сая нь архаг өлсгөлөнд нэрвэгдсэн хэвээр байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

“Дайн сунжирч, сөргөлдөөн дахин дэгдсээр байгаа нь бидний хамгийн том асуудал юм. Өлсгөлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн удирдагчдын хийх ёстой хамгийн эхний зүйл бол дайнд цэг тавих юм” хэмээн Д.Бизли ярьсан байна.

Таалагдахгүй байна

1
1

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-08 00:06:41

хеерхий дее, 2030 он хуртэл хол байна даа

Зочин

[43.231.113.1]

2019-06-07 19:15:46

Өлсгөлөнд нэрвэгдэгсэд цаашид улам нэмэгдэнэ