etoim.mn
photos/_107247655_e2aa0eb5-8dca-41f4-a850-0673b892a733.jpg

Өнгөрсөн бямба гарагт Техас мужийн Даллас хотын White Rock  нуураас үл таних эмэгтэйн цогцос олджээ. Эхэндээ түүнийг хэн болохыг тогтооход хүндрэлтэй байсан  ч шинжилгээгээр түүнийг 26 настай Чинал Линдсей  гэх трансжендэр бүсгүйн цогцос болохыг тус тойргийн цагдаагийн газраас мэдээллэсэн байна. 

Мөн шинжилгээгээр бүсгүй бусдын гарт амиа алдсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний биед хүчирхийллийн ул мөр хэтэрхий их байсан хэмээн цагдаагийн газрын дарга Юу Рэйний  мэдээллэжээ. Хэдийгээр тус мужид иймэрхүү харгис аллага тэр бүр гараад байдаггүй ч хэдхэн хоногийн өмнө мөн л нэгэн трансжендэр эмэгтэй бусдын гарт амиа алдсан байдалтай олдсон нь иргэдийг айдаст автуулаад байгаа юм.

Сэтгүүлчид цагдаагийн газрын дарга Юу Рэйнийгээс тэдгээр эмэгтэйчүүд цуврал алуурчны хохирогч болсон уу? гэж асуухад “Одоогоор бидэнд нотолгоо алга. Тус хэрэг шалгалтын явцад байгаа бөгөөд хэрэв шаардлагтай гэж үзвэл “Холбооны мөрдөх товчоо”-той хамтран ажиллах болно” хэмээн хариулжээ.

Хэдийгээр цагдаагийн газраас үгүйсгэж байгаа ч тус мужид харгис алуурчин байна гэхээс илүүтэйгээр аль эрт алга болсон гэж бодож байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл байсаар байгааг нотолж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байгаа юм. Учир нь тус мужид гарсан хүн амьны хэргүүдийн хохирогчид нь өнгөт арьтан байгаа бөгөөд сар гарангийн өмнө голфийн талбайн хажуугаас олдсон 23 настай бүсгүйн хэрэг болон өөр бусад хэрэгтэн нь тодорхойгүй хэргүүдийн хохирогчдыг харахад тодорхой байна гэжээ.

 

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэтуяа

эх сурвалж: bbcnews.com

keranews.com

Таалагдахгүй байна

0
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх

Зочин

[43.231.113.1]

2019-06-07 16:34:27

.

Зочин

[43.231.113.1]

2019-06-07 14:04:04

Хэнд хэрэгтэй мэдээлэл вэ .Аятайхан зөв эерэг мэдээллүүд тавина уу?