etoim.mn
photos/BeFunky-Collage-11-1024x511.jpg

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний эцэг Ким Жон Ил нар хуурамчаар үйлдсэн Бразилын паспорт ашилан 1990-ээд онуудад Бразил, Хонг Конг, Япон руу аялсан байж болзошгүй гэж Барууны аюулгүйн таван ахмад ажилтан Reuters агентлагт мэдээлсэн байна. Тус ажилтнууд хүний нүүр таних технологи ашиглан удирдагчдын царайг таньсан гэжээ.

Хойд Солонгосын эрх баригч гэр бүл энэ мэт хуурамч бичиг баримтаар дамжуулан өөр олон орнуудаар аялсан гэх хардлагууд байдаг ч нотлох баримт цөөн байдаг байна. Харин энэ паспортууд өмнө нь олонд дэлгэгдэж байгаагүй юм гэж Reuters агентлаг мэдээлжээ.

Эдгээр хуурамч бичиг баримтуудыг ашиглан Ким Жон Ун эцгийн хамт гадаадын элчин сайдын яамнаас виз авах хүсэлт гаргасан байна. Эх сурвалжууд нэрээ нууцлахыг хүссэн ба тэдний үзэж буйгаар удирдагчид аялах чин хүсэлтэйгээс гадна аливаа зүйлсээс зугтаах арга зам хайсан байж болзошгүй гэжээ.

Харин Хойд Солонгос дахь Бразилын элчин сайдын яам энэ хэргийг няцаасан байна.

Бразилын нэрээ нууцалсан эх сурвалж эдгээр паспортууд тухайн үед консулын газарт хүргэгдсэн бодит бичиг баримт мөн болохыг гэрчилсэн байна гэж Reuters агентлаг мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр хоёр паспорт дээр байгаа “Иосеф Пван, Ижон Тхой” гэх нэрсийн дор багадаа хоёр барууны оронд зорчсон гэх баримт олдсон байна.

 

Японы Ёомиури сонин 2011 онд гаргасан нэгэн нийтлэлдээ Ким Жон Ун эцгийнхээ хамт 1991 онд Токиод аялж байсан ба тухайн үед Жон Ун 12-14 орчим настай байсан гэж мэдээлжээ. Тус паспортууд дээр “Прага дахь Бразилын ЭСЯ” гэсэн тамга тэмдэгтэй, 1996 оны 2/26-нд олгов гэж тэмдэглэсэн ба Ким Жон Ун нь 1983 оны хоёр сарын нэгэнд төрсөн Иосеф Пван гэдэг, эцгийн хамт Бразилын Сан Пауло хотод төрсөн гэж тэмдэглэсэн байна.

Одоогоор Бразилын гадаад хэргийн яам тус асуудлыг шалгаж байна гэж reuters.com мэдээлжээ.

 

Таалагдахгүй байна

1
0

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд etoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1.0

Сэтгэгдэл үлдээх